Хамгийн их татвар төлсөн иргэд хэн бэ?
2012.04.09

Хамгийн их татвар төлсөн иргэд хэн бэ?

Хувь хүний орлогын албан татварын тухай хууль 2007 онд шинэчлэн батлагдсан билээ. Хууль батлагдан хэрэгжсэнээр татвар төлөгч иргэдийн татварт хамрагдалт, албан татвар төлөлт  жилээс жилд нэмэгдэж байна.


Татварын Ерөнхий газраас жил бүр татварын албадаас хувь хүний орлогын албан татвараар хэлтсүүдийн түвшинд хамгийн их татвар төлсөн 10 иргэний судалгаа, мөн  спортын тамирчид, урлаг соёлын жүжигчин, дуучин, чөлөөт уран бүтээлчид, улс төрчид , шинжлэх ухаан, утга зохиолын салбарын зохиолч, эрдэмтэн иргэдийн судалгааг авч нэгтгэн, үүнээс улсын хэмжээнд хамгийн их хувь хүний орлогын албан татвар төлсөн иргэдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарладаг билээ.
Хувь хүний орлогын албан татвараар хэлтсүүдийн түвшинд хамгийн их татвар төлсөн 10 иргэний судалгаанаас үзэхэд 28 татварын хэлтсээс нийт 288 татвар төлөгч иргэн 3822.0 сая төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг үйл ажиллагааны, хөрөнгийн, хөрөнгө борлуулсаны орлогоор албан татвар төлж, харъяа татварын албатай тооцоо хийсэн байна.
Татвар ногдох орлогын төрлөөр авч үзвэл 218 татвар төлөгч үйл ажиллагааны орлогын албан татвараар 2207.3 сая төгрөг, 47 татвар төлөгч хөрөнгө борлуулсаны орлогын албан татвараар 1560.6 сая төгрөг, 23 татвар төлөгч  хөрөнгийн орлогын албан татвараар 54.1 сая төгрөг төлсөн байна.
2011 онд хувь хүний орлогын албан татвараар нийт 288 татвар төлөгч 3822,0 сая төгрөгийн албан татвар төлснөөс үйл ажиллагааны орлогын албан татвар төлөгч 218 иргэн 2207.3 сая төгрөгийн албан татвар төлсөн нь бусад төрлийн татвараас хамгийн их буюу 58.8 хувийг эзэлж байна.
Ийнхүү татвараа үнэнч шударгаар төлж байгаа иргэдийн манлайлал нь иргэн бүр хуульд заасан албан татвар төлөх иргэний журамт үүргээ биелүүлэхийн зэрэгцээ, нийгэмд  иргэдийг албан татвар төлдөг болгон төлөвшүүлэх,  татварын шударга ёсыг сурталчлахад ихээхэн ач холбогдолтой юм.
Нийт 288 татвар төлөгч иргэдээс 2011 онд хамгийн их татвар төлсөн 10 иргэний нэрсийг тодрууллаа. Хүснэгтээр харуулбал:

Д/д

Харъяа таварын    алба

Татвар төлөгч    иргэний овог нэр

Төлсөн татвар

 

1

Чингэлтэй дуурэг

О. Хулан

559076.9

 
 
 

2

Сүхбаатар дүүрэг

Ц.Цэцгээ

502132

 
 
 

3

Хан-Уул дүүрэг

Д.Зоригт

491030.4

 
 
 

4

Баянзүрх

Ц.Оюун

379607.6

 
 
 

5

Сүхбаатар дүүрэг

Б. Дүүрэнбаяр

242886

 
 
 

6

Баянгол дүүрэг

Г. Наранхүү

180000

 
 
 

7

Сүхбаатар дүүрэг

Д. Дашдорж

172954.8

 
 
 

8

Чингэлтэй дүүрэг

М. Ганбат

172954.8

 
 
 

9

Сүхбаатар дүүрэг

Т. Ганхуяг

152170.7

 
 
 

10

Баян-Өлгий аймаг

А. Марат

135527.3

 
 
 

 

Дүн

 

2988340.5

 
 
 

 

Эх сурвалж
Татварын ерөнхий газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.