2025.06.10
Б.Түвшин: Татварыг нь 3 дахин өсгөснөөр гарсан үр ашиг, зарцуулалт нь тодорхойгүй тул 100 мянган иргэдийнхээ саналыг хүндэтгэж чиглэл өгөх нь зүйтэй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.06.10/ хуралдаанаар Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Түвшин:
Нэг талаасаа авто тээврийн элдэв татварыг нэмээд менежментээ хийе гэж байгаа бол байх энгийн логик. Нөгөө талаасаа инфцляц өсөөд иргэдийн ахуй орлого нь багасч байгаа үед татварыг огцом 3 дахин нэмж, дээрээс нь иргэдийн бухимдлыг төрүүлээд, хэлэлцүүлгүүдийг иргэдэд дутуу байдалтайгаар хийгээд ийм шийдвэр гаргаж байгаа нь бол Улаанбаатарчуудын хувьд маш стресстэй зүйл болж байна гэж би хувьдаа дүгнэж байна. Таныг хэлдэг шиг авсан татварын зарцуулалтын талаар, бүтээмж, үр ашгийн талаар тодорхой зүйлийг хэлсэнгүй гэж ойлгож байна. Тийм учраас ажлын хэсгийн гаргаж байгаа дүгнэлтийн дагуу хэлэлцүүлгүүд бүрэн эсэх дээр, 100 гаруй мянган иргэдийн өгсөн саналыг хүндэтгэж чиглэл өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

Сэтгүүлч