Уул уурхайн компаниудын татварыг нэмжээ
2012.03.22

Уул уурхайн компаниудын татварыг нэмжээ

Нүүрс болон төмрийн хү­дэр олборлодог компаниудад 30 хувийн татвар ногдуу­лахыг Австралийн засаг за­хир­гааныхан дэмжлээ. "BHP Billiton", "Rio Tinto" ба "Xtrata" зэрэг томоохон уул уур­хайн компаниудын татвар л гэхэд 10.6 тэрбум австрали доллар буюу 11.2 тэрбум ам.дол­лартай тэнцэх юм бай­на. Энэ татвар долдугаар сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. 2010 оны тавдугаар сард Австралийн Засгийн газар уг татвар 40 хувьтай байх болно хэмээн мэдэгдэж байсан юм. Гэвч үүнийг нь компаниуд шүүм­жилжээ.

Засаг захир­гаа­ных­наас нь гаргасан уг шийдвэрт компаниуд мөн л дургүйцлээ илэрхийлээд амж­сан талаар "Блүүмбэрг"-ээс мэдээлэв. Төмрийн хүдрийн экспортоор Австралидаа гу­равт ордог "Fortescue Metals Group Ltd." компани энэ тат­варыг "шу­дарга бус, үр ашиггүй" хэмээн нэрлэжээ. Хэрэв цаашид ч ийм татвар авсаар байвал энэ салбарын хөрөнгө оруулалт буурна хэмээн тус компани үзэж байна.

Шинэ татварын тусламж­тай төсвийн орлогоо нэмэг­дүүлснээр корпорацийн тат­варыг 30-аас 29 хувь хүртэл буу­руулахаар Австралийн Зас­гийн газар тооцоолж бай­гаа гэнэ. Түүнээс гадна тус улсын дэд бүтцийг хөгжүүлэ­хэд зур­гаан тэрбум ам.дол­лар зар­цуулахаар төлөв­лөөд байгаа юм байна. Мөн 2020 он гэхэд цалингаас авах тэтгэврийн шимтгэлийг өнөө­гийн есөн хувиас 12 хүртэл нэмэгдүү­лэхээр тооцоолоод байна.

Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.