Татварын алба энэ жил дөрвөн стратегийн дагуу ажиллана
2012.03.07

Татварын алба энэ жил дөрвөн стратегийн дагуу ажиллана

Татварын хэлтэст сургалт эхэллээ

Булган аймгийн Татварын хэлтсийн Татварын Улсын байцаагчдын танхимын мэргэшүүлэх сургалт 2012 оны 03-р сарын 05-наас эхэллээ.ТЕГ-ын Сургалтын төвийн багш Ч.Амартүвшин, М.Чойжилсүрэн нар удирдан явуулж байна.

Татварын албаны 2012 оны үндсэн зорилтод татварын албаны хүний нөөцийн бодлогод эрс шинэчлэл хийж, дэлхийн жишигт нийцсэн өндөр мэдлэг, ур чадвартай, хөрвөх чадамж бүхий мэргэжлийн хүчирхэг нөөц бий болгох, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ хэмээн тодорхойлсон бөгөөд энэ дагуу дараах стратегийн зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Стратеги 1. Татварын улсын байцаагчдын сургалтын тогтолцоо, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсронгуй болгож, татварын улсын байцаагчдын мэдлэг, ур чадварыг системтэй дээшлүүлэх нөхцлийг бүрдүүлнэ.
Стратеги 2. Татварын улсын байцаагчдын мэдлэг, ур чадвар, ажлын үр дүнд тулгуурласан ажлын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулж, албан хаагчдын мэдлэг, ур чадварын түвшинг зэрэг дэв олгох, ахиулах, цалин нэмэх, урамшуулах, албан тушаал дэвшүүлэх, нийгмийн халамж үзүүлэх зэрэгтэй холбон хэрэгжүүлэх тогтолцоог бий болгоно.
Стратеги 3. Гадаад хамтын ажиллагааны хүрээнд татварын улсын байцаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургах, туршлага судлах айлчлалд хамруулах, өндөр мэдлэг бүхий гадаадын зөвлөхүүдийг урьж хичээл заалгах зэргээр орчин үеийн шинэ мэдээлэл авах, мэдлэг хуримтлуулахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
Стратеги 4. Үндэсний татварын албаны хэмжээнд сахилга хариуцлагыг эрс дээшлүүлэн, авилгаас ангид байх, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, ил тод явуулах талаар татварын албад, татварын улсын байцаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг өндөржүүлж, нийгмийн баталгааг хангаж ажиллана.
Эх сурвалж
Татварын ерөнхий газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.