С.Баярцогт: 20 сая байсан тэмдэгтийн хураамж 1,5 сая болж байна
С.Баярцогт: УИХ-ын гишүүн
2011.04.28

С.Баярцогт: 20 сая байсан тэмдэгтийн хураамж 1,5 сая болж байна

Тэмдэгтийн хураамжийн тухай хууль ард түмнийг талхнаас нь салгаж байна гэж олон нийтийн дургүйцлийг ихээхэн хүргэсэн. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Тэмдэгтийн хураамжийг огцомбууруулсан төслийг хэлэлцжээ. Энэ тухай болон хитийн хортой бодисын тэмдэгтийн хураамжийн талаар Сангийн сайд С.Баярцогтоос тодрууллаа.


-Олны анхаарлыг татаж байсан архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдан борлуулах зөвшөөрөл
авахтэмдэгтийнхураамжийг бууруулах төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн гэсэн. Хэр зэрэг бууруулах санал оруулсан юм бол?

-Энэ асуудал маш олон гомдол, чирэгдэл дагуулсан. Засгийн газрын хуралдаанаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг багасгаж, ангиллыг илүү тодорхой болгож өглөө. Улаанбаатар хот, аймгийн төв, сум гэж ангиллаа. Архи согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авахад нийслэлд нэг сая, аймгийн төвд 600 мянга сумдад 300 мянган төгрөг байхаар тогтоолоо. Харин тусгай зөвшөөрлийг сунгахад нийслэлд 300 мянга, аймгийн төвд 200, бусад суманд 100 мянга болгож өөрчилсөн. Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдаалах зөвшөөрөл авахад 300 мянган төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх байсныг Улаанбаатарт хэвээр нь үлдээж, аймгийн төвд 250 мянга, суманд 100 мянган төгрөг болгов. Мөн уг зөвшөөрлийг сунгахад нийслэлд 100 мянга, нөгөө хоёрт нь 70 болон 40 мянга байхаар болж байна.

-Согтууруулах ундаагаар үйлчлэх баар, ресторан, кафены зөвшөөрөл ямар байх вэ?

-Согтууруулах ундаагаар шөнө дунд хүртэл үйлчлэх зөвшөөрөл 20 сая төгрөг байсныг Улаанбаатарт 1.5 сая, аймгийн төвд 800 мянга, суманд 500 мянган төгрөг байхаар тэмдэгтийн хураамжийг буурууллаа. Харин сунгалтыг нь нийслэлд 500 мянга, аймгийн төвд 300 мянга, суманд 200 мянга болгов. Дарс шар айргаар үйлчлэхэд 600, 400,250 мянгаар зөвшөөрөл авах бөгөөд энэ зөвшөөрлийг сунгахад 400, 250, 100 мянган төгрөгийн тэмдэгтийн хураамж төлнө.

-Химийн хортой бодисынхувьд хураамж хэд болсон бэ?

-Химийн хортой, аюултай бодис импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах тусгай зөвшөөрөл олгоход 75 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх байсан. Үүнийг төрөл бүрээр нь өөрчил гэсэн санал гарсан.Тиймээс нэг зүйл заалтаар зохицуулж байсныг дөрөв болгон салгалаа. Дээрх бодисыг импортлох, хил дамжуулан тээвэрлэхэд гурван сая төгрөг, экспортлоход 20 мянган төгрөг, ашиглахад 25 мянган төгрөг, худалдахад 500 мянган төгрөг байхаар тус тус бууруулсан. Энэ жилийн хувьд төсвөөс уг салбарт 688 тэрбум төгрөг төсөвлөсөн. Хуулийг биелүүлэхийн тулд их ажил хийх шаардлагатай. Үүнийг санхүүжүүлэхийн тулд төсөвт дарамт учруулахгүй, алдагдлыг нэмэгдүүлэхгүй байх зарчмыг баримталж байна.Тэгээд Хөгжлийн банкаар дамжуулан, бонд гаргахаар болсон. Шинэ банканд их зардал үүсгэж магадгүй гэсэн үүднээс Засгийн газраас баталгаа гаргаж өгсөн.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.