Хамгийн тэнэг 10 татвар
2011.06.16

Хамгийн тэнэг 10 татвар

Аль ч улсын төр татвараар төсвөө бүрдүүлдэг. Зарим үед хууль тогтоогчид хэтэрхий уран сэтгэмжтэй болж, этгээд хачин татвар ногдуулдаг байна.

Санал өгсний татвар.


20 гаруй жилийн өмнө Их Британид үүсчээ. Гэвч хүн амын 30 хувь нь энэ татварыг төлөхөөс татгалзаж, Трафальгарын талбайд 1990 онд жагсчээ. Үүнээс болоод Тэтчер огцорсон юм.

Гадаадын иргэдийн татвар.

Дэлхийн олон оронд түгээмэл хэрэглэгддэг татвар юм. Канадад энэ татварыг хятадууд олноор суурьшиж эхэлсэнтэй холбон хураадаг байжээ. Энэхүү татвар 923 он хүртэл хүчинтэй байсан өгөөд хятадуудыг тус улсын хилийг давахыг хориглосноос хойш цуцлагджээ.

Болжморын татвар

XVIII зууны үеийн Герман оронд айл өрх бүр 12 болжмор устгах ёстой байсан. Үүнийхээ төлөө тэд урамшуулал авна. Хэрвээ үүнийг биелүүлж чадаагүй бол татвар төлдөг байв.

Хүүхэдгүйн татвар

ЗХУ-д болон манай Монголд ийм тат-вар байсан. Энэ татварыг 20-50 насны эрэгтэй, 20-45 насны эмэгтэйгээс авдаг байжээ. Тэд цалингийнхаа зургаан хувийг хүүхэдгүйн татварт хураалгадаг байв.

Амьдралын татвар

Английн нэгэн хаан XIV зуунд амьдралын татвар гэгчийг хурааж эхэлжээ. Энэ нь ард түмний эсэргүүцэлтэй тулгарснаар нэн даруй цуцлахаас өөр аргагүй болсон байна.

Бүрх малгайн татвар

1783 онд үүсчээ. Лондоны оршин суугчид жилд хоёр фунт, харин хөдөөгийн иргэд таван шиллинт төлөх ёстой байжээ.

Жорлонгийн татвар.

Манай эриний I зуунд Ромын эзэн хаан Веспасиан түүнийг санаачилжээ.

Сүүдрийн татвар

1993 оноос эхлэн Венецид төлж эхэлсэн. Мөн хотын өмч дээр туссан сүүдрэвч, барилгын саравчнаас авдаг байжээ.

Хар тамхины татвар

АНУ- д хар тамхи худалдаалж, хууль бусаар орлого олсон хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсээс «Internal Revenue Service» хуулийн байгууллага энэ татварыг авдаг.

Агаарын татвар

Византид барилга эзэмшигчдээс авдаг татвар. Барилгын давхар нэмэгдэх тусам өгөх татвар нь өсдөг юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.