2012.02.21
Зургаан хувийн хүүтэй зээлийг баталлаа
Засгийн газар нь ирэх лхагва гаригийн хуралдаанаа урагш татан өчигдөр хийлээ. Тус хуралдаанаар “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холботой жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл иргэдэд олгох тухай асуудал мөн “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа.
Монгол Улсын Засгийн газар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй, 50 метр кв-аас ихгүй талбайтай орон сууц анх удаа авах иргэдэд олгох тусгайлсан журмыг Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх хүрээнд шийдэх гэж байгаа. Засгийн газрын ээлжит хуралдаанаар орон сууцны талбайн 50 м/кв талбайн энэ хэмжээг хэлэлцээд иргэддээ илүү боломж олгох үүднээс 55 м/кв болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр иргэдийн орон сууц худалдан авах сонголт 9,017 айлын орон сууц болж нэмэгдэж байгаа юм байна. Мөн анх удаа орон сууц авч байгаа олон ам бүлтэй өрх гурван өрөө байр авах бололцоо үүгээр бүрдэж байна.
Одоогийн байдлаар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт 159 мянган орон сууцыг хамруулах хүсэлт ирүүлснээс Засгийн газар 79 мянга 486 айлын орон сууцыг хөтөлбөрт хамруулжээ. Хөтөлбөрт хамрагдсан орон сууцнаас 18 сарын дотор ашиглалтад орох 28 мянга 300 орон сууц баригдаж байгаагаас 6,341 нь 50 м/кв талбайтай байгаа аж.
Үүний дагуу иргэдийг жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд Хөгжлийн банкны 200 хүртэл тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Энэхүү үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын баталгаа гаргахыг Сангийн сайдад үүрэг болгосон байна. Түүнчлэн Хөгжлийн банкнаас гаргах үнэт цаасны эх үүсвэр орж ирэх хүртэл хугацаанд батлагдсан журмын дагуу арилжааны банкны өөрийн эх үүсвэрийг ашиглан иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох ажлыг тухайн банкуудтай хамтран зохион байгуулахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.
Хөнгөлөлттэй зээлд зориулан гаргасан Хөгжлийн банкны үнэт цаасны болон хүүгийн төлбөр, иргэдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүү, арилжааны банкаар дамжуулан олгосон орон сууцны зээлийн хүүгийн зөрүүг ирэх оны төсвийн тухай хуульд тусгахыг Сангийн сайд Д.Хаянхярваад даалгасан байна. Засгийн газрын дээрх тогтоолын хэрэгжилт, орон сууцны зээл олгох хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний хорооны дарга М.Энхболдод үүрэгдлээ.
Мөн иргэдийн хүсэн хүлээж байсан зургаан хувийн хүүтэй зээл шийдэгдэж, иргэдээ санхүүгийн хүндрэл багатайгаар орон сууцтай болгох зорилт хөдөлгөөнд орж, бодит ажил хэрэг болж эхэллээ гэдгийг Засгийн газрын тэргүүн онцоллоо. Өнгөрсөн онд иргэдэд олгосон нийт зээлийн 99 хувийг арилжааны банкууд олгосон бөгөөд банкны салбарын хэмжээнд 485.4 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг 15 мянга гаруй өрхөд олгосон байна. Эдгээрээс найман мянга гаруй зээлдэгч зээлээ эргүүлж төлсөн дүн гарчээ. Иргэдийн дунд багагүй хүлээлт байсан зургаан хувийн хүүтэй зээл ийнхүү хүлээлгэсний эцэст батлагдлаа. Засгийн газраас иргэддээ зургаан хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгох боломжийг олгож, цаашид холбогдох албаныхан ажлаа сайн гүйцэтгэхийг Монгол Улсын Ерөнхий сайд үүрэгдлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.