Орон сууцны  6  хувийн хүүтэй зээлийн асуудлыг шийдвэрлэнэ
2012.02.16

Орон сууцны 6 хувийн хүүтэй зээлийн асуудлыг шийдвэрлэнэ

Монгол Улсын Засгийн га­зар «100 мянган орон сууц» хө­төл­бөрийн хүрээнд 50 метр квадратаас дээшгүй талбайтай орон сууц авахаар анх удаа хүсэлт гаргасан иргэдэд жилийн 6 хүртэл хувийн хүүтэй зээл олгохыг зорьж байгаа билээ.
«Шинэ бүтээн байгуулалт» дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж Засгийн газрын хуралдаанд танил­цуулах үеэр, зээлийн сан­хүүжилтийг банкуудын дотоод эх үүсвэрээс бүрдүүлэх, Хөгжлийн банкнаас арилжааны банкуудад эх үүсвэр олгох, Хөгжлийн банкны эх үүсвэрт авсан хүү, арилжааны банкаар дамжуулан зээлдүүлэх хүүгийн зөрүү зэргийг жил бүрийн улсын төсөвт тусгах оновчтой хувилбар сонгох санал боловсруулж танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав.

 

Улаанбаатар хотод баригдах эхний ээлжийн орон сууцны хотхон, хорооллын инженерийн шугам сүлжээ, эх үүсвэрийг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлаа шуурхайлахыг үүрэг болголоо. Үүнээс гадна Буянт-Ухаа орон сууцны хороололд 1764 айлын орон сууц, МҮОНРТ-ийн орчим, YII, XIY хороололд гадна инженерийн шугам сүлжээ барих, орон сууц барих газрыг чөлөөлөхөд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр болжээ.
«100 мянган айлын орон сууц» хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод 75 мянга, хөдөө орон нутагт 25 мянган айлын орон сууц барихаар төлөвлөн ажиллаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.