2024.11.08
С.Ганбаатар: Дотоод, гадаадын үнэт цаасыг ямар хүүтэй, яаж гаргах тухай ард түмэнд тайлбарлах хэрэгтэй!
УИХ-ын чуулганы /2024.11.08/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Төсөв хэлэлцэх үед би асууж байсан. Яагаад Засгийн газраас орж ирж байгаа материал дээр "ард иргэдтэй зөвлөлдөн санал авах ёстой, хуулийн хугацаанд нэг ч санал ирсэнгүй" гэж танилцуулга дээр бичсэн байна. Яагаад нэг ч санал ирээгүйгээр 100 хувь дэмжигдсэн байна вэ гэж асууж байсан. Өнөөдөр асуудлыг хэлэлцэж, ярих ёстой зүйлүүдээ гурилдсан, маш арчаагүй байдалтай байснаас болж асуудал үүсэж байна. Үүнийг цаашид анхаарах ёстой. Тэгэхээр өнөөдрийн төсвийн 3 дахь хэлэлцүүлэг дээр орж ирсэн материалтай холбоотой зүйл ярихаас өөр аргагүй. Нэг ихнаяд 907 тэрбум төгрөг буюу төсвийн тэнцэл алдагдалтай орж ирж байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэхээр байна гэж орж ирж байна. 1,9 ихнаядыг төсвийн алдагдалтай батална гэдэг бол цаанаа нэргүй татвар. Нэг ёсондоо, Монголын ард түмний нуруун дээр ачаа үүрүүлж буй хэлбэр. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг дотоод гадаадын үнэт цаас гаргах замаар нөхөх боломжтой гэж үзлээ гэж бичсэн байна. Үүнийгээ Монголын ард түмэнд тайлбарлаж өгнө үү. Дотоод гадаадын үнэт цаасыг ямар хүүтэй, яаж гаргах тухайгаа ард түмэнд тайлбарлах хэрэгтэй. Хэдий хэмжээний хүү, дарамт учрах вэ гэдэг дээр хариулт өгнө үү?
Түүний асуултад, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан