Чанарт суурилсан худалдан авалтын шалгуурыг урьтал болгох өөрчлөлт хийнэ
2025.05.06

Чанарт суурилсан худалдан авалтын шалгуурыг урьтал болгох өөрчлөлт хийнэ

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар хуралдаан өнөөдөр /2025.05.05/ боллоо.

Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөл, Хөгжлийн банкны хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцэж байна.

Худалдан авах ажиллагааны одоогийн хууль нь бага үнийн дүнгээр өрсөлдөж, чанаргүй худалдан авалтыг дэмжсэн буруу жишиг тогтсон тул цаашид чанарт суурилсан шалгуурыг урьтал болгох өөрчлөлтийг хийнэ. 10 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцоход тендерийн баталгаа шаардахгүй болно. Ингэснээр нийт тендер шалгаруулалтын 99.6 хувьд баталгаа гаргалгүй оролцох боломжтой болж буйг танилцууллаа.