Улаанбаатар трамвай төслийн шинэчилсэн ТЭЗҮ бэлэн боллоо
2025.05.05

Улаанбаатар трамвай төслийн шинэчилсэн ТЭЗҮ бэлэн боллоо

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хөнгөн галт тэрэг буюу трамвай төслийн ТЭЗҮ-г шинэчлэх ажил дуусаж байна. Өнгөрөгч Баасан /2025.05.02/ гарагт Хотын дарга Х.Нямбаатар олон улсын мэргэжилтнүүдтэй хамт трасс дагуу буюу Энхтайваны гүүр орчимд ажиллаж, гүүрний нөхцөл байдлыг танилцууллаа.

undefined

Төслийн удирдагч Б.Ану-Үжин дөрөвдүгээр сард багтаан төслийн ТЭЗҮ-ийг дуусгаж, олон улсын байгууллагуудын санал зөвлөмжийг тусгаж, үе шаттай батлуулна. Энэ зун барилга угсралтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа тул зургаадугаар сараас өмнө олон улсын нээлттэй тендерийг зарлана” хэмээн мэдэгдээж байсан юм.

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотод нийтийн тээврийн олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Тодруулбал, трамвай төслийн нэгдүгээр шугам 10.2 км урт 14 буудалтай байх бөгөөд Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл үргэлжилнэ. Харин хоёрдугаар шугам “Steppe arena”-аас Сүхбаатарын талбай хүртэл 15.8 км урт, 19 буудалтай байх юм.