
2025.04.03
Японы Элчин сайд М.Игавахаратай уулзлаа
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Игавахаратай уулзлаа.
Тухайлбал, тэрбээр УИХ-ын Чуулганы завсарлагаанаар Монгол Улс, Япон Улс хоорондын Тээвэр, логистикийн эргэлтийг сайжруулах талаарх асуудлаар тус улсад ажилласан талаар ярилцав.
Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 53 жилийн ой тохиож буй бөгөөд тус улсын цог жавхлант Эзэн хаан, эрхэм дээд хатан хаан манай улсад айлчлах юм.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан