Ж.Чинбүрэн: Архи дарсны хэрэглээ буурч байгаад бид бачуурах биш баярлах ёстой
2025.02.21

Ж.Чинбүрэн: Архи дарсны хэрэглээ буурч байгаад бид бачуурах биш баярлах ёстой

УИХ гишүүн Ж.Чинбүрэн өөрийн сошиал хуудсаарай дамжуулан сар шинийн баяраар архи дарснаас татгалзаж, эрүүл саруул тэмдэглэхийг уриаллаа.

Тэрбээр Эрүүл мэндийн сайд асан Ламжавын Гүндалайд хандан "Танаас далд хэлбэрээр архи сурталчлахаа болихыг шаардаж байна. Эмчийн дипломтой юм гэсэн … Цагаан сар бол муу муухайг цээрлэн, сайн сайхныг билэгддэг өв соёл. Сар шинээ эрүүл саруул тэмдэглэдэг болж, архи дарсны хэрэглээ буурч байгаад та бид бачуурах биш баярлах ёстой. Ахмад хүн, Эрүүл мэндийн сайд байсны хувьд элэг бүтэн Монголын дайсан архи сурталчлахгүй байхыг уриалж байна" гэжээ.