
2025.04.17
ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АЖЛЫГ ДҮГНЭЛЭЭ
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар өнөөдөр /2025.04.17/ 17 Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын 2024 оны үйл ажиллагаа, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлтийг үнэлж, ажлыг нь дүгнэлээ.
Гэрээг дүгнэхдээ тус газруудын эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлт, 2024 оны жилийн эцсийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, ТӨБЗГ-аас өгсөн албан даалгавар, тогтоол шийдвэрийн биелэлт, хэрэглэгчдийн болон ажиллагсдын санал асуулга зэргийг шалгуур болголоо.
Уг хурлаар, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ, “"Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар" ТӨҮГ, “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ, “Засгийн газрын автобааз” ТӨҮГ, “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК зэрэг 9 аж ахуйн нэгж сайн үнэлгээ авлаа.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан