
2025.03.22
Казак түмэндээ баярын мэнд дэвшүүлье!
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангийн Казак түмэндээ зориулсан баярын мэндчилгээг хүргэж байна.
"Халуун бүлээрээ цугларч, өвгөд өтгөсөө дээдлэн учран золгож, угтан ирж буй урин цагийг ерөөл билэг хэлэлцэн баярлаж буй казах түмэндээ НАУРЫЗЫН БАЯРЫН халуун мэндийг хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Та бүхэн хайр энэрэлийг түгээгч, үржил шимийг бэлэгдэгч баяраа ам дүүрэн ерөөлтэй, дастархан дүүрэн идээ будаатай, айтыс дууны аялгуутай сайхан тэмдэглээрэй".