
2025.03.07
Цахим мөрийтэй тоглоомыг сурталчлахыг хориглосон жишээ
Цахим мөрийтэй тоглоомыг сурталчлахыг хориглосон жишээ
- ОХУ: 1XBET-ийг албан ёсоор хааж, сурталчилгаа явуулсан хүмүүсийг шийтгэсэн. Оросын эрх баригчид 1XBET-ийг хууль бус үйл ажиллагаа явуулсан хэмээн 2022 онд албан ёсоор хориглож, уг платформыг сурталчилсан олон нийтийн сүлжээний нөлөөлөгчдийг их хэмжээний торгууль, зарим тохиолдолд эрүүгийн хариуцлагад татсан.
- Франц: Цахим мөрийтэй тоглоомын сурталчилгаанд хязгаарлалт тогтоосон Францын Засгийн газар цахим мөрийтэй тоглоомын сурталчилгааг телевиз, радио, олон нийтийн сүлжээгээр явуулахыг эрс багасгаж, зөвхөн тодорхой насны хүмүүсийн хандаж болох платформуудад зөвшөөрдөг болсон.
- БНХАУ: Онлайн мөрийтэй тоглоомыг бүрэн хориглосон. Хятад улс цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглож, VPN ашиглан тоглож буй хүмүүсийг ч илрүүлж, хатуу хариуцлага хүлээлгэдэг. Tencent зэрэг томоохон технологийн компаниудыг мөрийтэй тоглоомын платформуудтай хамтрахыг бүрэн хориглосон байна.