Цаг агаарт зориудаар нөлөөлж 2 цаг нойтон цас орлоо
2025.03.12

Цаг агаарт зориудаар нөлөөлж 2 цаг нойтон цас орлоо

Түймэр унтраах ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн нутгаар цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийн үйл ажиллагааг эхлүүллээ.  

Тодруулбал, Сүхбаатар аймгийн УЦУОШТ-ийн дарга Х.Энхбаяраар ахлуулсан Шарга бороо-2 экспедиц аймгийн Асгат, Сүхбаатар, Баруун-Урт сумын зааг нутгаар үүлэнд нөлөөлж, нойтон цас 2 цаг орлоо.
Өнөөдөр өглөөний 08 цагийн байдлаар Баруун-Урт суманд 0.3мм, Баяндэлгэр суманд 0.0 мм, Асгат суманд 0.0 мм хур тунадас нойтон цас ороод байна.
Уг ажлыг Эрдэнэцагаан, Сүхбаатар суманд үргэлжлүүлнэ.