2024.10.01

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн тойргийнхоо иргэдтэй уулзлаа

Төвшрүүлэх суманд ажилллаж, иргэд төлөөлөгчидтэй уулзлаа. Зарим малчдын зүгээс хуулиудаас хөрсөн дээрээ бууж хэрэгжиж буй хууль ховор байгааг анхааруулж байна.

Тухайлбал,

  • Өвс тэжээлийн үнийг төрөөс тогтвортой барих зохицуулалттай болгох,
  • Малын махыг худалдан авдаг газрууд цөөн, оочир дараалалтай ихтэй, ноосны урамшуулал сүүлийн жилүүдэд олгогдохгүй байгаа зэрэг хүндрэлийг холбогдох байгууллагад уламжлах,
  • Үлийн цагаан оготно устгалын зардал төсөвт сууж буй эсэх,
  • Төрийн албанд ажилласан он жил нь дутуу бичилттэй, архив бүртгэл алга болсон ахмадууд хэрхэх зэрэг асуудлыг сонирхон лавлаж байлаа.

Ирэх жилээс Атрын 4 дүгээр аяныг эхлэх болсонтой холбогдуулан улсын төсөвт газар тариаланг дэмжих 800 орчим тэрбум төгрөгний санхүүжилт суусан тул газар тариалангийн болон тэжээлийн үйлдвэрээ өргөжүүлэх аж ахуйн нэгжүүд хамрагдах шаардлагатайг мөн мэдээлэл болголоо.

Өгийнуур сумынхаа сумын төвийн иргэдтэй уулзлаа. УИХ-ын гишүүн Б.Хэрлэн М.Энхцэцэг нарын хамтаар төрөөс явуулж буй бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өгч, иргэдийн асуусан асуултанд хариуллаа. Сумын иргэдийн зүгээс банкнаас Шинэ хоршоо зээл олгоход өөр банкинд зээлтэй эсэхээс хамаарах, өөрсдийн шалгуур шаардлагыг тогтоон хүндрэл учруулж байна. Мөн Шинэ Хархорум хотыг байгуулах болсонтой холбогдуулан зарим тодруулга мэдээллийг асууж лавлаж байлаа.

Өлзийт сумынхаа малчин иргэдийн төлөөлөл болох Байшир, Ямаат багийн иргэдтэй уулзлаа. Энэ жилийн намар дулаахан, налгар болж байгаа бөгөөд малчид өвөлжилт,хаваржилтийнхаа бэлтгэлийг бүрэн хангасан байна.Малчид малын тэжээлийн үнийг тогтвортой байлгах, малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоход төр засаг онцгой анхаарч ажиллахыг хүсэж байна. Мөн хүүхдийн хичээлийн номын түрээс өндөр, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах боломж тааруу байдгийг хэлж байлаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn