ОРОЛЦОГЧ: 17

Дотоодын улаан буудайгаар хийсэн гурил цавуулаг сайтай усгүй гурил болно гэсэн баталгаа болж байгаа....

Ид ажлын үеэр их хэмжээний цас орсон нь ургацын ажилд төдийгүй буудайн үтрэмд хүндрэл учруулж байна. Хувийг нь одоо гаргаагүй байгаа ч нэлээд хэмжээний буудай чийгтэй бууснаас болж нэмэлт зардал гаргаж хатаалгах, сэлгэх ажил их гарч байна. Энэ жил гурилын үйлдвэрүүд улаанбуудай эрчимтэй худалдан авч байна. Одоогоор 150 гаруй мянган тонн буудай авсан.Гурилын үйлдвэрүүд янз бүрийн үнэтэй авч байгаа. Тариалан эрхлэлтийг дэмжих са...

Тэгэхээр шинэ техник технологи оруулж ирэхэд төрөөс урамшуулал өгч, нэн хэрэгцээтэй, эрэлттэй хөдөө аж ахуйн таримлыг тарихад анхаарах хэрэгтэй байна. Жил болгон нэг төрлийн ногоо тариад байхаар хөрсний шим шүүс алдагдаж, ургац өгөх чадвараа алддаг. Гэтэл тариалалтаа ээлжлэн өөрчилж байвал хөрс сайжирч, ашигтай болдог. Мөнгөгүй хэрнээ мэдлэг чадвараараа хүлэмж, зоорийг аваад явах чадвар, туршлагатай хүмүүст эхлээд санал тавих ...

Хураан авсан ургацынхаа хэмжээг нарийн судлан гаргаж үүнтэй уялдуулан борлуулалтад бодлого явуулах ёстой. Өнгөрсөн жил төмс илүүдэн борлуулалт байхгүй үед ч төмсний үнэ буураагүй.Төв аймгийн Жаргалант, Бор- нуур сумын тариаланчид 2012 онд хураасан төмсний 11.6 хувийг борлуулж чадалгүй хаясан нь 3.4 тэрбум төгрөгийн алдагдалт хүлээсэн байна....

Одоогоор Монгол орны талаар, Монголын ХАА-н салбарын талаар мэдэх, судлах зүйл их байна.Хэдийгээр зарим ХАА-н компаниуд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж эхэлж байгаа ч дийлэнх аж ахуйнууд өнгөрсөн зууны 70-аад онд хэрэглэгдэж байсан арга барил, хуучин машин техникээр ажлаа явуулсаар байна....

Уг нь бол бүтээгдэхүүний үнэ тал талын бодит өртгийг тооцож байж тогтох ёстой.Гэтэл наймаачид ашиг олохоо л урьтал болгож байна. Тэр дунд ногоог тарьж ургуулж байгаа ногоочид, эцсийн хэрэглэгчид хохирч байна....

Гар дээрээс өөрсдөө худалдаалах юм бол 400 – 500 төгрөгөөр худалдах боломжтой.Бид нар чинь өвөл ногоогоо худалдаалах гэж гуйгаад л явдаг шүү дээ....

Хөдөө орон нутгаас замын зардлаа төлөөд авчирч байхад ченжүүд 180 төгрөгөөр кг-ыг нь үнэлж байгаа нь хүндрэлтэй байна....

Хүндрэлтэй зүйл гэвэл Сэлэнгийн Зүүн бүрэн сумаас нэг тонн ургацыг 100 мянган төгрөгөөр ачиж ирдэг.Ингэж оруулж ирэхэд тээврийн зардал хүндрэлтэй байдаг учир нэгдсэн журмаар хэмжээгээр нь үнэлээд л төрөөс худалдан авдаг бол бид нарт дэмжлэг болно....

Энэ үеэр эдийн засаг хүнд байдалд орлоо гэж санаа зовох хэрэггүй гэдгийг тус салбарынхан онцолж байна. 404 мянган тонн буудай хурааж авах урьдчилсан тооцоотой....

Өдрийн 300 тонны хүчин чадалтай 28 мянган тонн хадгалах агуулах байгаа. ...

Борлуулалтын хувьд сая гурил үйлдвэрлэгчдэд 40 тэрбум төгрөгөөр дэмжих хөтөлбөр хэрэгжиж байна. Тэр мөнгө буцаад л тариаланчдад очно.Намрын ногоон өдрүүдэд нийлүүлэлт нэг зэрэг ихсэхээр үнэ буурдаг асуудал байгаа. ...

2008 оноос Атрын гуравдугаар аяны хүрээнд гурилын хэрэгцээг дотооддоо хангах зорилт тавин ажилласан. Жилд 400 мянган тонн ургац хураадаг ч Орос улсад будааны үнэ буураад гурил хямдрах үед импортоор буудай их хэмжээгээр орж ирдэг.Нэг га-гаас авах ургацын 3 центнэрийг мал идэж байна гэсэн судалгаа гаргасан. ...

2012 оны байдлаар төмс, буудайн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хүнсний ногооны нийт хэрэгцээний 70 гаруй хувийг хангаад байна.Атрын 3-р аяны хүрээнд Нэн тэргүүний тулгамдаж буй асуудал бол борлуулалт.Алслагдсан бүсийн газар тариалан сэргэж чадаагүй. Төвийн бүсэд атаршиж хаягдсан талбай байхгүй бүрэн сэргэсэн....

2012 оноос 16.2 мянган га-д төмс тариалаад 242 мянган тонн төмс хурааж авсан. Нэг га талбайгаас авах ургацын хэмжээ 149 центнэрт хүрсэн давуу талтай. Борлуулалтыг нэмэгдүүлэх бас нэг арга бол дахин боловсруулах үйлдвэр байгуулах юм. Төмсийг дахин боловсруулж цардуул, шарсан төмс гэх мэт бүтээгдэхүүн болгох хэрэгтэй. Цардуул хийдэг үйлдвэр жилдээ 50-70 мянган тонн төмс боловсруулдаг. Бусад оронд өргөн ашигладаг энэ үйлдвэр мана...

Ургац хураалтын ажил Сайхан, Орхон, Сант, Жавхлант, Баруунбүрэн, Цагааннуур, Шаамар, Хушаат суманд эхлээд байна. Цаг агаарын байдлаас шалтгаалж, тариаланчид тариагаа шууд хураах аргыг хэрэглэж байна....

Одоогийн болц муу байна гээд байгаа нь буудай нэг хэсэг нь шарлаад, доод тал нь ногооноороо байгаад учир нь байна. Газар тариалан гэхээр л хүмүүс уринш бэлтгээд, тариа тарьж, хураах гэсэн өнгөцхөнөөр хүлээн авдаг. Хавар тариалалтын бүсэд очиж танилцахад тариаланчид цомхотгосон технологи, химийн боловсруулалт сайн хийж байна.Газар тариалангийн бүтээгдэхүүнээс гарах эцсийн бүтээгдэхүүний үнэ, өртгийг төрөөс барих нь буруу санагд...

Эксперт Сэтгэгдэл
J.Enkhjargal ХХААЯамны Халхгол төслийн захирал

Газар тариалангийн салбарт хамгийн их тулгамдаж буй асуудал бол тариа тарьдаггүй атлаа тотациар амьдарч байгаа хэсэг бүлэг шантажлагч тариаланч нэртэнгүүд юм. Энэ салбар 20%-нь улсаас дэмжлэг авч 80%-нь бизнесийн зарчмаар явж байж өөрөө хөл дээрээ босох учиртай. Улс 10 гаран жил тариаланчдыг дэмжсэний горыг өнөөдрийн ТЭДСийн өрийн хэмжээнээс харж болно. ТЭДС-н өрийн эргэн төлөлтийн хувь 2015 онд 14% хүрэхтэй үгүйтэй байна. Төр тариаланчдаа бодлогоор хэт их эрхлүүлж дэмжсэний илэрхийлэл нь 60 гаран тэр бум төгрөгний өртэй ТЭДС-н өрийн авлагын дансны хуулгаас харж болно. Тиймээс хур бороо, үрийн чанар, техник технологийн эрсдэлээ тооцож чадахгүй хүмүүс энэ салбараас зайгаа тавьж гарах хэрэгтэй. Угжны тугалшиг байхаа болих хэрэгтэй. 2015 оноос энэ салбарын эрх зүйн орчин сайжирч илүү боловсронгуй болж байна. Өөрөөр хэлбэл зах зээлийн зарчмаараа явж болох эрх зүйн орчныг одоогийн ХХААсайд Р. Бурмаа бий болгож чадлаа. Үүнд хорссон Гацууртын гэх Чинбат тэргүүтэй Цандэлэг уяачаар удирдуулсан 10 гаран тариалач нэртэй шантажчингуудад энэ шинэ эрх зүйн болон бизнесийн орчин таалагдахгүй байгаа бололтой. Хүнээр бодход улс тэднийг хөлд орог гэж 10 гаран жил дэмжлээ. Хоололлоо, ундаллаа, угжлаа. Одоо 10 настай болсон эдгээр хүүхдүүд яслиас гарч сургуульд явах цаг нь болсон мэт.

2016.06.04
Оюунчимэг.Я Доктор, “Түмэн сүйх” ХХК-ын дэд захирал, агарномич Я.Оюунчимэг

Газар тариалангийн салбарт хэд хэдэн санал байнгаа. Нэгдүгээрт Манайх Өргөст хэмх, улаан лооль, чинжүү буюу хүлэмжийн ногоо тариалдаг. Хүлэмжийн ногоо тариалахад ямар ч дэмжлэг байхгүй. Тариаланчид нэн тэргүүнд сорт шинэчлэлийг маш сайн хийх хэрэгтэй байна. Мөн бага оврын машин техникийг их хэмжээгээр орон нутагт оруулж ирэх хэрэгтэй. Таримлын нэр төрлийг олшруулах шаардлагатай байна. Тэгэхгүй бол төмстэй л зууралдаад байна. Энэ жил байцаа, лууван сайн тарьсан байна. Дараа нь импортоор орж ирж байгаа ногооны татварыг ногоо элбэг үе буюу 4 сараас 10 сар хүртэл татварын бодлогоор өндөр болгох хэрэгтэй. Бид ногоо нийлүүлэлт сайтай үед импортын бараагаа хязгаарлаж чадвал борлуулалт нэмэгдэнэ. Манайд дотоодын хэрэгцээг хангах боломж байгаа. Төрөөс тариаланчдын дэмжиж санхүүгийн дэмжлэг үзүүлж, хүү багатай урт хугацааны сангаар дамжуулан зээл олгох хэрэгтэй байна. Борлуулалтын хувьд жилийн турш худалдаа хийх төвлөрсөн газартай болбол экологийн цэвэр ногоог хэрэглэгчдэд хүргэх боломжтой болно.

2013.10.10
Ганбат.Ч ''Өгөөж андууд'' ХХК-ын захирал

Газар тариаланд тулгамдаж байгаа асуудал бол үнэ. Өнөөдөр улаан буудайн үнийг 320 төгрөг гэж тогтоосон нь тариаланчдын зардлыг ч нөхөхгүй байна. Төрөөс үнийн бодлогод оролцож үнэ тогтоодгоо болих хэрэгтэй. Урамшуулал гэж гурилын үйлдвэрээ дэмжсэн юм хийдгээ болих хэрэгтэй. Бид өөрсдийн зардлаар тариалалт хийж байхад яамнаас үнэ тогтоож болохгүй биз дээ. Тийм л юм бол талхны үнийг бас тогтоох хэрэгтэй шүү дээ. Хоёрдугаарт газар тариалангийн бүс нутаг багахан хэмжээний газартай гэтэл ургацынхаа 30-40 хувийг малд идүүлж байна. Мал нь дийлдэхгүй байна. Төрөөс газар тариалангийн бүс нутгаа албан ёсоор зарлаад суурин малладаг болгохгүй бол мал тариаланг сүйтгэж байна. Саяхан цас ороход малчид малаа тавиад ургац сүйтгэсэн. Төрөөс үнэ тогтоохоос илүүтэй газар тариалангийн салбарыг бүсчлэхэд анхаарах хэрэгтэй байна. Гуравдугаарт ажиллах хүч маш их тулгамдаж байна. Ажиллах хүч олдохгүй байна.

2013.10.09
Энхжаргал.Ц “Өглөгчийн хэрэм” ХХК-ийн захирал

Хөрсний үржил шимийг сайжруулах ажил хийх хэрэгтэй байна. Ургац муудаад байгаа. Нэгэнт ядуу болсон хөрсийг бордоогоор л сэргээнэ. Гэтэл бордоо их үнэтэй. Дандаа импортоор оруулж ирдэг. Өнгөрсөн жил нэг тонн бордоо 900.000 – 1сая 200 мянган төгрөг байсан. Илүү баялаг орцтой нийлмэл бордоо нь бүр илүү үнэтэй. Борлуулалт муу байгаа учир бордоо үнэтэй авч чадахгүй байна даа. Улсаас бодлого болгож бордоо өгөх хэрэгтэй байна. Зарим компаниуд шинэ техник, технологи оруулж ирээд зардлаа нөхөж чадахгүйд хүрээд байгаа учир төрөөс дэмжлэг хэрэгтэй байна.

2013.10.09
Очирбат.Г “Үдлэг эх” ХХК-ийн захирал

Чацарганы хувьд хураах асуудал хамгийн чухал. Үүнийг манай тариаланчид шийдэж чдахгүй байгаа учир чацарганы жимс хураах машин зохион бүтээх хэрэгтэй. Үүнийг нийт иргэдийн дунд асуудал болгож тавиад зохион бүтээгчдээс санал авч шалгаруулж хийх хэрэгтэй байна. Чацаргана бол маш олон төрлийн витамин агуулсан хүний биед маш сайн бүтээгдэхүүн, монголын цаг агаарын хүнд нөхцөлд ургаж чаддаг онцлогтой. Чацарганы тариалалтыг нэмэгдүүлэхийн тулд нарийн мэргэжлийн газруудын бэлтгэсэн суулгацыг борлуулахад анхаарах хэрэгтэй юм. Яамнаас суулгацын үнийг өндөр тогтосон нь тариаланчдад хүндрэлтэй байгаа. Үнийг яам засах хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүсийн баталж өгсөн баталгаатай суугацыг, баталгаатай газар борлуулах хэрэгтэй байна.

2013.10.09
Цэнд-Аюуш.С "Азийн заан" ХХК-ын захирал

Улаан буудай тариалж ургацаа хурааж дууссан ч одоогоор нилээн чийгтэй байна Нойтон чийгтэй ургацаа хатаахаас эхлүүлээд зардал их байгаа. Гэтэл борлуулалт тааруу ургац авах газар, үйлдвэр ховордоод байна. Зарагдаагүй тариагаа хаана хийх үү гэдэг, агуулах савны хүндрэл байна. Төрөөс монголын үйлдвэрлэгчдийг дэмжий гэвэл импортын бүтээгдэхүүнийг багасгах л хэрэгтэй.

2013.10.09
Оргил.Г “Ногооны үр” ХХК-ын захирал

Олон жил тариалаад сурсан учир сортоос шалтгаалаад муу үр хямд байсан ч авахгүй, сайн сорт үнэтэй байсан ч авдаг. Луувангийн хувьд л гэхэд монголд үржүүлсэн үр хөгшрөөд солонгос, орос, хятад үр тариалж байна. Манай тариаланчид дотоодын үр гэхээсээ илүү гадны үрийг ихээр тариалдаг. Монголын хөрс үржил шимтэй хэдий ч дулааны нийлбэр буюу тариалалтын хугацаандаа хүрдэггүй. Намар эрт хүйтэрч, хавар нэмэх хэмд орой ордгоос болоод олон төрлийн ногоо тарих боломжгүй байна. Тиймээс өвлийн хүлэмж барих хэрэгтэй.

2013.10.09

“Намрын ногоон өдрүүд 2013” үзэсгэлэнгийн хугацааг нэмэх шаардлагатай байна. Учир нь нөхөрлөл хоршоод нийлж ургацаа борлуулж байгаа.

2013.09.25

Шинэчлэлийн Засгийн газраас хүнсний ногоочдын дунд баримталж байгаа бодлогыг дэмжиж байна. Улаанбаатар хотод олон газар тариаланч өөрсдөө ногоогоо тарих боломж олгож байгаад баяртай байна.

2013.09.25

Усалгааны систэмийг нэвтрүүлсэнээр маш сайн ургац авсан. Харин том ургац бүрийг хятад гэж харах хэрэглэгчид байна.

2013.09.25

Би сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ирж “Намрын ногоон өдрүүд 2013” үзэсгэлэнд оролцож байна. Урд жилүүдэд зохион байгуулалттай байсан ч энэ жилийн хувьд үнэхээр зохион байгуулалтгүй байна. Намрын ногоон өдрүүд гэсэн хэрнээ асар майхан нь улаан шаргал бидний авчирсан ногоон өнгийг үхүүлээд муухай харагдуулж байна. Мөн ямар ч суух газар байхгүй хөдөөнөөс ширээ сандал авч ирэх боломжгүй. Сэтгэл дундуур байна. Холоос ургацаа авчирч байгаа учир замын зардал гардаг байхад хотын тариаланчтай адил хямд зарах шаардлагатай болоод байна.

2013.09.25