Алс Дорнодын бүс нутагт төмсөө худалдана
Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн мэргэжилтэн, агрономич Д.Бүрэнжаргалаас тариа хураалтын явцын талаар тодруулав.
-Энэ онд аймгийн хэмжээнд 135.4 мянган га талбай дулаан буудай тариалсан. Ургацын урьдчилсан тооцоогоор 210 мянган тн-ыг хураана. Одоогийн байдлаар найман мянган тонн ургац хураан авсан.
Мөн 10 мянган га талбайн ургацыг ангилан хадаж, таван мянган га улаан буудай цайруулаад байна. Ургац хураалтын ажил Сайхан, Орхон, Сант, Жавхлант, Баруунбүрэн, Цагааннуур, Шаамар, Хушаат суманд эхлээд байна.
Энэ жил төмс, хүнсний ногооны ургац сайн гарч, 50 гаруй хувийг нь хураан авсан.
Энэ жил төмс, хүнсний ногооны ургац сайн гарч, 50 гаруй хувийг нь хураан авсан. Иймээс ОХУ-ын Алс Дорнодын бүс нутаг, Эрхүү хотод төмсөө худалдахаар хэлэлцээр хийж байгаа. Аймгийн хэмжээнд 50 гаруй мянган тонн хадлан бэлтгэсэн.
-Энэ сарыг дуустал цаг агаар таагүй байх нь ээ?
-Цаг агаарын байдлаас шалтгаалж, тариаланчид тариагаа шууд хураах аргыг хэрэглэж байна. Аж ахуйн нэгжүүд тариа хураах технологи дээрээ анхаарч, богино хугацаанд хаяглалгүй, тариа, ногоогоо шуурхай бэлтгэж дуусгахыг сануулж байгаа.