ОРОЛЦОГЧ: 10

Экспертүүдийн хэлж буйгаар дотоодод бий болж байгаа ургамлын тос боловсруулах үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгох, дотоодод үйлдвэрлэсэн рапсын үрийг худалдан авахад дэмжлэг үзүүлэх, татвараас хөнгөлөх хэрэгтэй байгаа ажээ.Гэхдээ энэ тоо хувийн үйдвэрийн тусламжтайгаар 30 хувьд хүрсэн бөгөөд төрөөс дорвитой тусламж дэмжлэг, хөтөлбөр байхгүй байгаад үйлдвэрлэгчид нь гомдож байсан....

ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн М.Ариунболдоос газар тариалангийн бодлогын талаар тодрууллаа. -Газар тариаланг дэмжих чиглэлээр ямар бодлого барьж  байгаа вэ? Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого 2013 онд батлагдсан. Энэ бодлого 2015 он хүртэл үргэлжлэх ёстой. Үүнээс өмнөх хугацаанд хэрэгжсэн Атрын гуравдугаар аян бол яахын аргагүй манай улсын газар тариаланг ...

Германы хувьд рапс тариалалт их өндөр хөгжсөн. Цаг агаар, уур амьсгал, хөрсний хувьд ч их чийглэг учир рапс ургах таатай нөхцөл болдог.Өдөрт 4000 тн рапс шахах томоохон үйлдвэр 20 гаруй бий, түүнчлэн бага оврын, ойролцоогоор өдөрт 0,5-25 тн рапс шахах хүчин чадалтай үйлдвэр 600 орчим байдаг. Тэдгээр жижиг үйлдвэрүүд жилд нийт 1.400 мянган тн рапс боловсруулдаг....

Энэ гэрээ нь хүний хүнс, тэжээлийн хэрэгцээг хангахад тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа бүх төрлийн ургамалд хамаатай бөгөөд эдгээр ургамал түүний бүрэлдэхүүн хэсгүүдийг нийлүүлээд “хүнс хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөц” хэмээн нэрлэхээр болсон байна.Харин сүүлийн 20 орчим жилийн хугацаанд явагдсан бүтэц зохион байгуулалтын өөрчилөлтүүд, санхүүгийн тогтолцооны доголдлоос шалтгаалж ХААИС-ийн харъяа Ховдын салбар, Увсын ХАА-н ...

2006-2007 оны үед энэ талаар сэтгүүлчид анх сонинд бичиж эхэлсэн. Тэдний бичсэн шиг тийм амархан хөрсний үржил шимийг юу ч үгүй алга болгодог байсан юм бол дэлхийн улс орнуудад энэ асуудал яагаад хөндөгдөхгүй байгаа юм бэ. Өөрөөр хэлбэл рапс нь талбайн хог ургамлыг маш сайн дарж, талбайг цэвэрлэхээс гадна үр тарианы ургамлын өвчлөлтийг бууруулж, улмаар ургацыг нэмэгдүүлдэг.НҮБ-аас 2007 онд ОХУ-ын Чёрнобылийн атомын цахилгаан...

Харин сүүлийн жилүүдэд гадаад зах зээлийн хэрэгцээ, үнийн таатай нөхцөл, зэрэг хүчин зүйлүүдийн нөлөөгөөр тосны рапсын тариалан хурдтай өсөн нэмэгдэж байгаа бөгөөд вандуй, шар буурцаг, эрдэнэшиш, наранцэцэг, таримал сагадай зэрэг таримлыг тариалах сонирхол нэмэгдэж байна. Хэрэв бид ургацын чадамж сайтай, ургалтын хугацааны хувьд манай орны нөхцөлд тохиромжтой сортууд болон техник хэрэгслийг оновчтой сонгож, тариалах агротехник...

Японы боловсруулах үйлдвэрийн төхөөрөмж тухайн үедээ 3 сая долларын өртөгтэй бол Энэтхэгийнх 600 мянган доллар учраас бид хямдыг нь сонгосон.Бараг хорин жил зогсоод 2010 оны эхээр Дархан хотод Алтан тос компани ургамлын шахсан тосыг цэвэрлэх үйлдвэр байгуулсан гэж сонссон. Рапсын цэцэгнээс цуглуулж авсан зөгийн бал маш сайхан. Үүнийг зарим хүмүүс мэддэг болохоор Шаамар, Шарын голын ойролцоо зөгийн бал авдаг. ...

Хэрвээ дотоодын үйлдвэрээс авах боломжтой түүхий эд, бараа материал, бүтээгдэхүүн байвал дотоосоо л авья гэсэн уриаг дэвшүүлмээр байна.Бид анх 2011 оны 12 сард маш өндөр чанартай бүтээгдэхүүн зах зээл дээр нийлүүлж эхэлсэн хэдий ч олонд танигдаагүй учир үнээ хямд тогтоож алдагдалтай ажиллаж байсан.Хэдийгээр манай монголд тосны ургамал рапс ургадаг ч гэлээ боловсруулах үйлдвэр байхгүй учир гадагшаа л түүхийгээрээ гарч байна....

Байнгын хорооноос ургамлын тосны үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр бусад хөтөлбөрүүдийн хамт дэмжээд явах ёстой гэсэн саналыг товчхон хэлмээр байна....

Хад шороогоор нь хамаг баялгаа гаргахаа зогсоогооч ээ” гэдгийг би их ярьсан. Гэтэл эд нар өнөөдөр бүгдийг нь “Гудамж төсөл” нэртэйгээр мөнгө угаачихав уу даа гэж би халаглаж сууна.Дарханчууд их өөдрөг, хүлээцтэй хөдөлмөрч улсууд. Газар газраас ирсэн шилдэг хүмүүс л Дарханд байдаг. Бид хамтарч хийнэ, бүтээнэ. Гэтэл өнөөдөр манай Дарханд тосоо үйлдвэрлээд гадагшаа экспортлох хэмжээний тийм өндөр чанартай тосыг үйлдвэрлэж эхэлсэн...

80-90 хувийн хараат байдалтай байсаар байгаа юм. Тиймээс импортын орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих нь зайлшгүй хэрэг. Би Дархан хотын засаг даргаар ажиллаж байхдаа л "Монгол алтан тос" компанийн ургамлын тосны үйлдвэрээр очиж танилцаж байсан. Технологи нь маш орчин үеийн Германы тоног төхөөрөмжтэй үйлдвэр байсан.Нэгэнт сонгосон юм бол үйлдвэрлэлийг нь явуулах нь зөв гэж бодож байгаа. Тэгэхгүйгээр цонхны цаанаас шокола...

Эксперт Сэтгэгдэл

Рапс их хэмжээгээр тариалж түүнийгээ дагаад зөгийн аж ахуйг эрчимтэй хөгжүүлмээр байна,Хот сууурин газар ажилгүй олон хүмүүсийг дотооддоо тариалж байгаа рапсыг зээлээр олгож улмаар тос дотооддоо боловсруулах ажлыг эхлүүлж хүн бүр хөгжиж болохоор байна,монголчууд чадна шүү дээ,,,ард түмнээ дэмжиж хөгжүүлэх юм бол хүний нутгийг зорих хүмүүс ч багасаад сайхан болно

2015.01.29
Б.Мөнх-Алдар Иргэдийн шударга шүүх ТББ Гүйцэтгэх захирал

Манай улсын хувьд рапс тариалалт уур амьсгал, хөрсний хувьд ургах таатай нөхцөл болдог ч тарьсан түүхий эдээ ямарч татваргүй шууд БНХАУ-руу шууд экспорт хийж байгаа нь нууц биш болсон. Хятадын худалдаачид Тосны түүхий эд рапсийг 1-кг -ийг 800 төгрөгөөр газар дээрээс нь худалдан авч БНХАУ-д 1кг-ийг нь 1700 төгрөгөөр худалдан ашиг олж байна. Бид бүхэн нэгийг бодох хэрэгтэй

2015.01.24

Importig orloh bvteegdehvvn vildverlej bgaa dotoodiin vildveree zasgiin gazar demjeed ugvul mash zuv bodlogo bolno do gazar tarialangiin salbarig demjsen shig

2014.09.14