Өвлийн улиралд хүнсний ногоо худалдах цэг хэрэгтэй
Сэлэнгэ аймаг Шаамар сумын, Сэлэнгийн бэлчир хоршооны тариаланч Б.Энхцэцэг
2013.09.24

Өвлийн улиралд хүнсний ногоо худалдах цэг хэрэгтэй

Сэлэнгэ аймаг Шаамар сумын, Сэлэнгийн бэлчир хоршооны тариаланч Б. Энхцэцэгтэй ярилцлаа.

Миний хувьд төмс, байцаа, луу манжин, өргөст хэмх, помидор, тарвас, зөгийн бал оруулж ирсэн. Сэлэнгэ аймгийн бэлчир хоршоо төсөлд хамрагдаад энэ жилээс зөгийн бал хийж худалдаалж эхэлсэн. Ашигтай ажиллаж байгаа.

- Тулгамдаж буй асуудал юу байна?

Миний хувьд энэ жил таван га-д төмс тарьсан. Хөдөө орон нутгаас замын зардлаа төлөөд авчирч байхад ченжүүд 180 төгрөгөөр кг-ыг нь үнэлж байгаа нь хүндрэлтэй байна. Үйлдвэр хөдөө аж ахуй яамнаас жигд үнээр ургацыг аваад жигд үнээр хэрэглэгчдэд хүргэдэг бол их л хэрэгтэй байна.

Гэтэл хөдөө орон нутгаас орж ирээд ногоогоо хурдан борлуулаад хурдан буцах шаардлагатай. Гэтэл маш бага үнээр үнэлээд байна. Энэ мэт  үзэсгэлэн гарснаар ченжүүдийн гар дамжилгүй органик ногоог иргэдэд шууд хүргэж байгаа нь аль аль талдаа л ашигтай зүйл юм. Зөвхөн намрын өдрүүдэд бус өвлийн улиралд мөн тариалах боломж олговол хүнсний ногоо хомсдох, үнэгүй дэх хүндрэл гарахгүй шүү дээ.

- Хадгалах зоорь байгаа юу?

Зоорний дутагдал их байна. Зоорьтой болох эдийн засгийн боломж муу байна. Энэ жил Төсөлд хамрагдан таван зөгий авсан нь одоо 11 болж үржээд зөгийн балаа худалдаж сууна. Энэ мэт төслийн дэмжлэгээр л болж байна даа.