![Онцгой байдлын үед мал, амьтанд зориулсан үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартын сургалт боллоо](http://enkhamgalan.mn/media/news/original/2025/02/09/d41d8cd98f00b204e9800998ecf8427e1.jpg)
2025.02.09
Онцгой байдлын үед мал, амьтанд зориулсан үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартын сургалт боллоо
“Онцгой байдлын үед мал, амьтанд зориулсан үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартууд” (LEGS) сургалтыг Дархан-Уул аймагт зохион байгуулсан талаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр мэдээлэв.
Энэхүү сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулжээ.
Гурван өдрийн турш үргэлжилсэн уг сургалтад Хүнс, хөдөө аж ахуйн улсын болон мэргэжлийн ангийн албан хаагчид хамрагдаж, онцгой нөхцөл байдалд мал, амьтдыг хамгаалах, тэдэнд шаардлагатай тусламж, үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.