ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хөдөө аж ахуйн салбарынханд автомашин гардуулан өглөө
2025.02.07

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хөдөө аж ахуйн салбарынханд автомашин гардуулан өглөө

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын 8 байгууллага нар туулах чадвар сайтай, аюулгүй ажиллагааг ханган тусгайлан тоноглосон автомашинтай боллоо.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн С.Лүндэг нарын санаачилгаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Ургамал хамгааллын газар, Малын удмын сангийн үндэсний төв, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газарт автомашин гардуулав.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Орон нутгийн хөгжлийг дэмжих "Шинэ хөдөө" төслийн хүрээнд олгогдож буй. 

Ингэснээр газар тариалан, мал эмнэлгийн салбарын ажил үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, шуурхай бэлтгэл бэлэн байдлыг хангах, мал, амьтны гоц халдварт өвчний алсын болон ойрын дуудлага үйлчилгээ үзүүлэх, малын шилжилт хөдөлгөөн отор нүүдэлд мал эмнэлгийн ажил үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг болох юм.