2025.01.17
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай гэрээ байгуулав
Монгол Улсын Засгийн газраас хөдөө аж ахуй, хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулан, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Төвийн бүсийг "Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс" болгон хөгжүүлэх шийдвэр гарсан.
Энэ хүрээнд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай гэрээ байгууллаа.
ХХААХҮЯ, Дархан-Уул аймаг:
- МАЛ АЖ АХУЙН САЛБАР
- ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАР
- ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР
- ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАР
- ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР-т хамтран ажиллана.