Саалийн үнээг эрдэнэшишээр тэжээж эхэлснээр 1 үхрээс өдөрт 24 литр сүү авчээ
2025.01.10

Саалийн үнээг эрдэнэшишээр тэжээж эхэлснээр 1 үхрээс өдөрт 24 литр сүү авчээ

Монголын “Эрдэнэшиш холбоо”, “Дундын тариалалт хоршоо” болон эрдэнэшиш, ногоон тэжээл тариалагч, шувуу үржүүлэгчдийн төлөөллийг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хүлээн авч уулзлаа. 

Тэд эрчимжсэн мал аж ахуйн салбарын малын тэжээлийн голлох түүхий эд болох ногоон тэжээл тариалалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарыг МООД болгох зорилготой гэдгээ хэлж байна. 

“Өндөр ашиг шимтэй малыг өсгөх, нутагшуулахад тэжээл хамгийн чухал. Бид дэлхийн түвшинд тариалалт эрхэлж, мал аж ахуй эрхлэх боломж дүүрэн байгаа. Малын тэжээлийг шинэ түвшинд гаргаж чадвал малаас гарах ашиг шим өндөр болж байгаа” хэмээн Төв аймгийн хошой аварга фермер н.Даваасүрэн хэлж байлаа. Тэрбээр зөвхөн саалийн үнээний тэжээлийг сольж, эрдэнэшишээр тэжээж эхэлснээр өдөрт 6 литр сүү авдаг байсан саалийн үнээнээс 24 литр сүү авч эхэлжээ. 

Тэд өндөр ашиг шимт малын тоо толгойг нэмэгдүүлэх, малчдыг мэдлэг, мэдээллээр хангах чиглэлд анхаарч ажиллаж байгаа аж.