ШУТИС-ийн салбар технологийн дээд сургуульд Б.Уянга гишүүн багшилна
"Дэлхий түвшний оюунлаг инженерийг Өмнийн говьд бэлтгэнэ" уриатай Өмнөговь аймаг дахь ШУТИС-ийн салбар технологийн дээд сургуульд УИХ-ын гишүүн Б.Уянга ШУТИС-ийн зөвлөх профессорын хувиар ирэх хоёрдугаар сард багшлахаар боллоо.
Уул уурхайн чиглэлээр суралцаж буй 3-р курсын оюутнуудад “Монгол Улсын ашигт малтмалын хэтийн төлөв, эдийн засаг” хичээлийг орно.Тэрээр Даланзадгадад суурин байх тул залуучууд руу чиглэсэн цөөнгүй ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү сургалтад өсвөр үеийнхэнийг идэвхтэй оролцохыг уриалжээ. Мөн Б.Уянга гишүүн Зөвлөх профессороор ажиллах боломж олгож, урилга илгээсэн ШУТИС-ийн хамт олонд болон Т.Намнан ректорт талархал илэрхийлсэн байна.
Холбоотой мэдээ
2025.01.20
2025.01.17
2025.01.15