Өмнөговь аймаг 15 сумаа Нутгийн Удирдлагын ордны шинэ барилгатай болгох ажлыг эхлүүллээ
Төрөлх сум болох Өмнөговь аймгийн Цогт-Овоо нутагтаа ирээд байна. Өнөөдөр Цогт-Овоо суманд Нутгийн удирдлагын ордны шинэ барилга албан ёсоор нээлтээ хийлээ. Хөдөө орон нутагт нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагад боловсон хүчин тогтвор суурьшилтай ажиллах, тав тухтай орчин нөхцөл бүрдүүлэх, төрийн албыг тасралтгүй шуурхай иргэддээ хүргэж байх боломж нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Өмнөговь аймаг 15 сумаа Нутгийн Удирдлагын ордны шинэ барилгатай болгох ажлыг эхлүүлж ийнхүү 100% хангагдсан гэж хэлж болохоор боллоо.
Өмнийнговийн үүдэн хойморь, цог хийморийн өлгий гэгдэх Цогт-Овоо сумын ард иргэд, төрийн албан хаагчид, аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцсон шинэ барилгын нээлтийн арга хэмжээг сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олон сайхан зохион байгууллаа.
1959 онд анх Цогт-Овоо сум байгуулагдсан бөгөөд түүхэн цаг хугацаанд анх удаагаа орчин үеийн шийдэл бүхий 2 давхар Шинэ Удирдлагын ордныг сум орон нутгийн төсвөөр ийнхүү ашиглалтад оруулж байгаа юм.
Холбоотой мэдээ
2025.01.15
2025.01.07
2024.12.26