2024.12.26
Өмнөговь, нутгийн зам үргэлжилж байна
Өмнөговь аймгийн Гурвантэс сум талаасаа хатуу хучилттай автозамыг угтуулан тавих бүтээн байгуулалтын ажил амжилттай хийгдлээ. Тухайлбал, энэ жил сум талаас шинээр тавигдсан автозамын нээлтийг өвлийн дунд сарын шинийн 25-ны билэгт сайн өдөр хийв.
Даланзадгад-Баяндалай-Ноён-Сэврэй-Гурвантэсийг холбох автозам хоёр талаасаа тавигдаж эхэлсэн нь Нутгийн замыг хурдасгахад улам дөхөм болж буй. Орон нутгийн төсвөөр баруун бүсийн сумдаа замаар холбож байгаа Өмнөговь аймаг "Нутгийн зам" хөтөлбөрөө амжилттай үргэлжлүүлж байна.