
2024.12.27
А.Ганбаатар: Утааны асуудлаар сонсгол зохион байгуулах ажлын хэсэг хамгийн их утаатай цэгт хурлаа хийе
2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 07 дугаар тогтоолоор баталсан Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан энэ сарын 26-нд боллоо.
Тус ажлын хэсэгт УИХ-ын гишүүн А.Ганбаатар ажиллаж байгаа бөгөөд тэрбээр дараах саналуудыг дэвшүүлсэн байна.