Утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав
Өнөөдрийн УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэн баталсан талаар УИХ-ын гишүүн П.Батчимэг мэдээлэв.
1.Утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийх товыг 2025 оны 2 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдвээр зохион байгуулахаар тогтлоо.
2. Утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулж, С.Ганбаатар, Ж.Золжаргал нарын гишүүд нэмэгдлээ.
Холбоотой мэдээ
2025.01.15
2025.01.01
2024.12.27