2024.12.27
Б.Найдалаа: Утааг бууруулахад зарцуулсан тэр их мөнгө хаашаа орсныг шинжээчийн дүгнэлтээр гаргана
Ирэх 2025 оны хоёрдугаар сарын 3,4-нд болох утааны сонсголыг зохион байгуулахаар болсон.
Тэгвэл тус сонсголыг зохион байгуулах ажлын хэсгийнхэн энэ сарын 27-нд мэдээлэл өглөө.
Эл ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Найдалаа энэ үеэр "Утаа бууруулахад зарцуулсан гэх ИХ НАЯДААР яригдаж буй мөнгө хаашаа орсон бэ. Утааны эсрэг биш өөр зүйл рүү орсон байх магадлалтай. Тиймээс шинжээчийн дүгнэлт гаргуулна.
Тавантолгой түлш компани түлш үйлдвэрлэдэг компани юм уу, мөнгө угаах нэгж болсон уу гэдэгт мөн шинжээч томилох зэрэг олон ажил төлөвлөсөн. Та бүхнээс санал хүсэлт хүлээж авахад бэлэн байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.