2024.08.30

П.Сайнзориг: Үндсэн хуулийн үзэл санаа алдагдах нөхцөл байдал үүсэж байна.

Монгол Улсын Их Хурлын Ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.30/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бас гишүүн ажлаасаа чөлөөлөгдөх анхны кейс гарч байгаа. Н.Отгончимэг гишүүний хувьд үндсэндээ томилогдоод 3 жил ажиллаж байгаа. Шүүхийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх дагаж гарсан бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон гэдэг нь өөрийнх асуулт хариултаас гарч ирсэн. Үүн дээр нэг л зүйл байна. Дараагийн хүний сонгон шалгаруулалт, процесс үндсэндээ дор хаяж 3 сар үргэлжлэх байгаа. Гэтэл энэ хүрээндээ 2019 онд батлагдсан үндсэн хуулийн өөрчлөлт эргээд 2021 онд батлагдсан шүүхийн тухай хууль дээр шүүхийг хараат бус бие даасан шилдэг хуульчдаас шүүгчийг шилж сонгох ажиллагаа дээр шүүгч болон шүүгч бус гишүүдийн балансыг 5/5-аар барих асуудал яригдаж байгаа. 

Тэгэхээр энэ үндсэн хуулийн зарчим цаашдаа томилгоонууд дээр алдагдах учир энэ эрсдэлийг бодож харах болчхоод байна! Хувь хүний эрхийн асуудал байгаа боловч нөгөө талдаа үндсэн хуулийн институтийн үзэл санаа зарчим алдагдах нөхцөл байдал руу орох эрсдэл байна гэдэг талаас нь саналаа хэлж байгаа. Мэдээж хувь хүний цаашдын ажил, хөдөлмөр эрхлэх сонголтыг хүндэтгэж байна. Нөгөө талдаа, цаашид шүүгч давамгайлсан шийдвэрүүд гаргаад явах нөхцөл байдал эргэлзэж, үндсэн хуулийн зарчим алдагдах нөхцөл байдалд орох нь.

Төрийн өндөр албан тушаалтнууд УИХ-д томилогдсон хугацаагаа бодолцож зохицуулалтыг хийх зайлшгүй шаардлага хууль эрхзүйн талаасаа ч байх юм байна. Нөгөө талдаа шүүхийн хууль дээр орон гарсан тохиолдолд маш яаралтай нөхөх, сонгон шалгруулалт дээр тэнцсэн хүмүүс дээр сан бүрдүүлээд нөхөх бололцоотой байдлаар явах жишиг рүү явахгүй бол Үндсэн хуулийн зарчим алдагдах нөхцөл байдлын эрсдэлүүд байна. Үүнийг хэрхэн харж байна вэ?

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан