
2024.08.30
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээс чөлөөлөх тухай хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын Ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.30/ нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн талаарх дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд танилцууллаа.