ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙН ТАТВАРЫН МАРГААНЫГ МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШИГТ НИЙЦҮҮЛЭН ШИЙДВЭРЛҮҮЛНЭ
Б.Солонгоо УИХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтын №22 нэр дэвшигч
2024.06.13

ОЮУ ТОЛГОЙ ТӨСЛИЙН ТАТВАРЫН МАРГААНЫГ МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШИГТ НИЙЦҮҮЛЭН ШИЙДВЭРЛҮҮЛНЭ

УИХ-ын 2024 оны сонгуулиар нийт 126 гишүүн сонгогдох учиртай. Тэгвэл МАН-аас тойрогт өрсөлдөх 78, жагсаалтын 48 нэр дэвшигчээ зарлаад байгаа билээ. Бид энэ удаа МАН-ын жагсаалтын 22 дугаарт нэр дэвшигч Баярсайханы Солонгоог танилцуулж байна.

Б.Солонгоо нь 2020 оноос ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд хийсэн томоохон ажлуудын нэг нь Оюутолгой төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай хийсэн ярилцаа хэлэлцээнд Монгол Улсын Засгийн газар 34 хувийг эзэмшдэг. Энэхүү хувь эзэмшилд тухайн үед хуримтлагдаад байсан 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлсэн.

Тэрээр МАН-ын жагсаалтаар нэр дэвшигчдийн 22 дугаарт бичигдсэн ба "ХЗДХЯ-аас хэрэгжүүлж буй бодлогыг үргэлжлүүлэх мөн Оюу толгой төслийн татварын маргааныг Монгол улсын эрх ашигт нийцүүлэн шийдвэрлүүлэх асуудал дээр цаашид анхаарлаа хандуулж ажиллана." гэсэн байр суурьтай нэр дэвшиж буйгаа илэрхийлээд байна.

Б.Солонгоо

Баярсайханы Солонгоо 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. 2007 онд Унгар улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургууль, 2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль, 2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Англи, унгар хэлтэй.

2011-2017 онд "Хоган Ловеллс" олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч, 2017 оноос "Авинекс партнерс" өмгөөллийн компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Харин 2020 оны 8-р сараас ЗГХЭГ-ын дэд дарга, 2021 оны 10-р сараас ХЗДХ-ийн Дэд сайдаар ажиллаж байна.

Тэрээр Олон улсын бизнесийн хэлцлүүд, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэрээ, төслийн санхүүжилт, ашигт малтмалын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульч бөгөөд Монгол, Нью-Йорк муж болон Английн хуулиар зөвлөгөө өгөх эрхтэй. Олон улсын хуульчдын холбооны Ашигт малтмалын эрх зүйн хорооны гишүүн юм.