“SPSIRPA FORUM 2024” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
2024.05.27

“SPSIRPA FORUM 2024” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

МУИС-ийн УТСОУХНУС-ийн жил бүр зохион байгууллагддаг “SPSIRPA FORUM 2024” Олон улсын эрдэм шинжилгээний хурал 2024 оны 05-р сарын 24-ний өдөр "Геополитикийн дахин хуваарилалт: Бүс нутгийн тулгамдсан асуудлууд ба төрийн бодлого" сэдвийн дор амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хуралд нийт 12 орны эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд үүний дотор Энэтхэгийн Жавахарлал Нэрүгийн их сургууль, Тайваний Азийн их сургууль, Хятадын Фуданы их сургууль, Иракийн Багдадын их сургууль, АНУ-ын Колумбын их сургууль, Стэнфордын их сургуулийн, Хонгконгийн Хан Сэн их сургуулийн эрдэмтэн судлаачид оролцож байгаагаараа онцлогтой боллоо.

Энэ удаагийн хуралд Гадаад Харилцааны Яам, МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Дотоод Хэргийн Их Сургуулиуд хамтран зохион байгуулагчаар оролцов.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn