Ч.Ундрам: Тосгодын иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд ямар бодлого барих вэ?
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
Энэ хуулийг дэмжиж байна өнөөдрийн бий болсон бүх асуудлыг шийдэхэд нэлээн том хувь нэмэртэй засаглалын том цогц реформ гэж харж байгаа. Дархан, Зуунмод хот улсын чанартай хот болж байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Мандал хот, Хөтөл хот гээд орон нутгийн чанартай 3 хот болж байна. Иргэд нь орон нутгийн чанартай хотынхоо даргыг өөрсдөө сонгоод ингээд явах нь зөв гэж бодож байна. Энэ хууль дээр тосгодын асуудал дээр ялт ч үгүй надад хэлэх зүйл, асуух асуулт байна. Сэлэнгэ аймаг бол хамгийн олон тосгонтой 6 тосгонтой. Үүний дараа Хэнтий аймаг 5 тосгонтой байдаг тосгод маань зарим аймгийн сумдаас олон хүн амтай сумынхаа төвөөс алслагдсан тосгод олон байдаг 80км 100 хэдэн километрийн зайд замгүй, багийн статустай байдаг болохоо төрийн үйлчилгээгээ заавал сумын төв дээр очиж шийдүүлдэг тэгэхээр энэ үнэхээр хүнд суртал үүсгэдэг. Энэ хууль дээр би бас нэлээн хэлэлцүүлгүүд явсан учир тосгоны захирагч нар маш их зовлон жаргалаа та бүхэнд хэлэлцүүлгийн шатанд хэлсэн гэж байна лээ. Тэгтэл тэр зовлон жаргалтай холбоотой нэг ч асуудлыг энэ дээр тусгаагүй байна аа. Энэ хуулийг харахаар 8 чиг үүрэг яг л нөгөө багийн Засаг даргын чиг үүргүүд энэ дээр байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ тосгодоо бид нар сумын статустай болгоод иргэдэд үйлчилгээг нь ойртуулмаар байна аа энэ дээр анхаарч өгөөч ээ гэж хүсмээр байна. Нямбаатар дарга аа.
Түүний асуултад Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар хариуллаа.