Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн ажлын хэсэг хуралдав
2021.02.03

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн ажлын хэсэг хуралдав

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэхээр Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлан боловсруулж, 2020 оны 3 дугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн. 

Уг хуулийн зорилт нь хот, тосгоны чиг үүрэг, эдийн засгийн үндэс, өөрийн удирдлага, үйл ажиллагааны зарчим, бүрэн эрх, зохион байгуулалт, хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх харилцааг зохицуулах юм. 

Хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэн боловсруулах ажлын хэсгийн хуралдаан боллоо. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ахалж, Н.Наранбаатар, Д.Батлут, Г.Дамдинням, Ц.Сандаг-Очир нарын гишүүд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж байна. 

Энэ хуулиар тухайлбал Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд, Гурвантэс зэрэг хүн ам олноор суурьшсан сумдууд орон нутгийн статустай хот болох, Цагаан хадны суурьшлийн бүс тосгон болж цаашид хөгжих эрх зүйн орчин бүрдэх юм.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn