Н.Энхболд: Хот байгуулахад иргэдийн эрх ашиг хөндөгдөнө, иймд асуудлыг шийдвэрлэж тогтоолд тусгах шаардлагатай
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
Үзэл баримтлалынх нь хүрээнд дэмжиж болж байна. Тэгэхдээ ийм зүйл дээр анхаармаар байна аа Нямбаатар дарга аа. Тэнд байгаа оршин суугчдын эрх ашгийн асуудлыг бид нар заавал бодолцож үзэх ёстой. Зохицуулалтын үр нөлөөг тандан судалсан байдал гэдэг дээр үндсэндээ одоо хэний ч эрх зөрчигдөөгүй, хөндөгдөөгүй гэсэн ийм л тайлбарууд баахан бичиж яг хэрэг дээрээ тэнд байгаа хүмүүсийн эрх ашиг том жижиг ямар нэгэн байдлаар хөндөгдөнө өө үүнийг бид нар цаашдаа хэлэлцэх явцдаа заавал авч хэлэлцэх хэрэгтэй. Хуульдаа биш юм гэхэд одоо би жишээ нь санал болгох гээд байна. Тогтоол дотор тэнд байгаа хүмүүсийн асуудлыг эрх ашгийг нийцсэн ямар үйл ажиллагаа явуулах хэрэгтэй вэ гэдгийг ядаж дагаж гарч байгаа тогтоолд наад зах нь суулгах ёстой би зүгээр ийм санал хүртэл 2, 3 газар хэлж байсан. Жишээ Төв аймгийн Сэргэлэн сум, Алтанбулаг сумын тэр газрыг нь авснаас болоод эрх ашиг нь тодорхой хэмжээгээр хөндөгдөж байгаа улсууд эсхүл тэр 2 сумын иргэд. Хэрэв өөрснөө хүсвэл шууд тэр сумын биш хотын иргэний харьяалалтай байдаг тэр хэмжээгээрээ бүтээн байгуулалтын ажил, хотын үзүүлж чаддаг үйлчилгээнд илүү хамрагддаг. Тэгэхдээ тэр хавьдаа амьдраад байх нөхцөл бололцоотой ийм зүйлийг хүртэл бодолцох хэрэгтэй. Тэгэхгүйгээр энэ бол нэлээд их тийм асуудал болоод байдаг юм шүү гэдгийг би хэлье. Энийг тэгэхээр тогтоол дээр оруулах шаардлагатай үүн дээр анхаараарай гэж хэлэх байна аа.