2024.04.26
Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хуралдлаа
Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор импортлох мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаанбуудайн гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөнтэй холбогдуулан авах арга хэмжээний талаар Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулан хуралдлаа.
Хуралдаанаар Шадар сайд С.Амарсайхан зөвлөлөөс гаргах зөвлөмжид тусгагдах ажлуудыг дахин нягталж, боловсруулах үүрэг чиглэлийг өгч, дахин хуралдахаар тогтсон юм.
Тухайлбал, гурил тэжээлийн импортын татварыг тэглэж байгаатай холбогдуулан ХАА-н корпорацын эзэмшилд байгаа техник хэрэгсэлийг тариалан эрхлэгчдэд ашиглуулах боломжийг бүрдүүлэх, Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг яаралтай боловсруулж Засгийн газраар хэлэлцүүлэх, хүнсний улаан буудайн стратегийн нөөц бүрдүүлэх зорилгоор жил бүр 100 мянган тонн хүртэлх улаан буудайг улсын нөөцөд худалдан авах төлөвлөгөө зохион байгуулалтыг хангах төлөвлөгөө боловсруулж танилцуулах, улаан буудай экспортлох тарифын хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудал, хорио цээрийг хөнгөвчлөх асуудлыг тодорхой болгохыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.
Мөн бүх салбарт стандартыг мөрдүүлэх, ялангуяа хүнсний аюулгүй байдал, эм, эмийн хэрэгслийн аюулгүй байдал, барилга, зам, дэд бүтцийн аюулгүй байдалд онцгой анхаарч, гурилын улаан буудайн стандартыг шинэчлэх ажлыг Олон Улсын түвшинд нийцүүлсэн заалтуудыг тусгаж, түргэвчлэхийг Стандарт, Хэмжил зүйн газрын дарга С.Батбаатарт даалгалаа