Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбарын бодлого шинэ шатанд гарав
2025.06.06

Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбарын бодлого шинэ шатанд гарав

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газарт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдон ажиллахдаа салбарын хөгжлийг урагшлуулах, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг бэхжүүлэх, мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн бодлогыг шинэ шатанд хүргэх зорилго тавин ажиллалаа.

Тухайлбал,

  • “Хүнсний хувьсгал”
  • “Цагаан алт”
  • “Атрын IV” аян

зэрэг үндэсний хөтөлбөрүүд хэрэгжиж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хөнгөлөлттэй зээл олгож, бодит хөрөнгө оруулалт хийлээ.

Салбарын гадаад харилцааг эрчимжүүлэх, шинэ хөрөнгө оруулалт татах, үйлдвэрлэл, экспортын боломжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажилласан билээ.