2024.04.16
Ц.Сандаг-Очир: 2022 онд эм импортлогчид асар их ашиг хийсэн
“Эмийн үнийнаа өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хорооны нээлттэй сонсголын эхний өдөр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир эм үйлдвэрлэх өртөг буурсан байхад эм худалдах үнийг бууруулахгүй байгаа асуудлр ярилаа.
Тэрбээр "2022 онд эм импортлогчид асар их ашиг хийсэн гэж харагдаж байна. Монгол улсад 2022 онд эмийн үнэ огт буураагүй. Өмнөх онуудтай нь харьцуулахад эмийн өөрийнх нь үнэ бураагүй байхад, эмийн өртөг асар бага болсон. 2021 онд 39 доллар буюу 111 мянган төгрөгтэй тэнцэж байсан нэг кг эмийн өөрийн өртөг 2022 онд 16 доллар буюу 51 мянган төгрөгтэй тэнцэж байсан. Энэ бол эмийн өртөг бага болсон дүн. Гэтэл Монгол улсад эмийн үнэ буураагүй. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр 2022 онд эм импортлогчид асар их ашиг хийсэн байгаа нь харагдаж байна" гэлээ.