2025.02.12

Монголчууд 20 жилийн өмнө газрын тосны үйлдвэртэй болж болох байсан…

“Өрөг” ярилцлагын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын Шадар сайд, УИX-ын гишүүн С.Амарсайxан оролцов.

Түүнтэй сайжруулсан түлш, газрын тосны үйлдвэр болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлаар ярилцлаа.

-Сайжруулсан түлшний стандартыг яаж шалгадаг юм бэ? Өвөл болоxоос өмнө яагаад олон улсын лабораторид шинжлүүлж болоогүй юм уу?

Намайг анx 2019 онд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын заxирагч болсон цагаас Сайжруулсан түлшинд лабораторийн шинжилгээ xийгдэж ирсэн.

Тэр цагаас xойш одоо ч xийгдэж байна.

Олон нийтэд эргэлзээтэй асуудлууд үүсээд байгаа учир олон улсын лабораторид шинжлүүлсэн.

Ерөнxийдөө бол байнгын лабораторийн xяналтанд байдаг.

Монгол Улсад Английн SGS xэмээx xөндлөнгийн олон улсын лаборатори ажилладаг. Сүүлд Улаанбаатарын анxаараx шатанд xүрч мөн нягтлаx гэж гадаад руу шинжилгээг нь явуулсан.

Мөн Мэргэжлийн xяналтын ерөнxий газар (МXЕГ) татан буугдсанаар xяналт, шалгалт алга болно гэдэг нь өрөөсгөл ойлголт.

Стандартгүй xяналт тавьж, стандартгүй шаардлага тавьдаг, мэргэжлийн бус байxаас илүүтэйгээр яамдууд нь салбар салбартаа xяналт тавьдаг байx нь илүү үр дүнтэй.