2024.02.23
Увс аймгийн Наранбулаг сумын иргэдтэй уулзлаа
Уул усны диваажин Увс аймгийн Наранбулаг сумын иргэдтэй уулзлаа. Тус уулзалтад, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх, ҮБХ гишүүн Э.Уртнасан, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх, ҮБХ гишүүн Д.Мөнхцэцэг, Увс аймгийн Ардчилсан намын дэд дарга, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батбаяр, Увс аймгийн Наранбулаг сумын ИТХ-ын дарга Б.Буянтогтох болон нутгийн иргэд өргөн дэлгэр оролцлоо.
Наранбулаг сум нь Хангай, говь, хээр тал хосолсон нутагтай. Гүнбүрд, Алдар, Хужирт, Улаан Үзүүр гэсэн 4 багаас бүрдэнэ. “Алдар” баг нь Монголын хамгийн том баг гэдгээрээ алдартай. Уулзалтад ирсэн сумын иргэд дараах саналыг дэвшүүллээ.
Үүнд:
- 1072 хувьцаа
- Арьс шир үнэгүйдсэн
- Залуу малчдыг дэмжих бодлого алга
- Сумын иргэдийн эрүүл мэндийн асуудал
- Өргөн хэрэглээний барааны үнэ өндөр
- Гаалийн хяналт сул, суманд мэргэжлийн хяналт байхгүй, үүнээс болж хуурамч архи, болон хүнсний бүтээгдэхүүн ихээр орж ирснээр иргэд эрүүл мэндээр хохирох зэрэг асуудлыг хөндөв.
Монгол Улсын Их хурлын гишүүний хувьд иргэдийн дэвшүүлсэн саналыг анхаарч ажиллах болно.