Увс аймагт загвар хоршоодын хөгжлийн төв баригдаж байна
2023.12.14

Увс аймагт загвар хоршоодын хөгжлийн төв баригдаж байна

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Увс аймагт загвар хоршоодын хөгжлийн төв баригдаж байна. Хэрэгжүүлж буй ажил, бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг маань иргэний нийгмийн салбарын ажлууд байсан.

Иргэдийн нэгдэж хорших, хамтран хөгжих эрх, дуу хоолойгоо хүргэх, зорилтот бүлгүүдэд хүрэх боломжийг бүрдүүлэх, тэднийг дэмжих урамшуулах чиглэлд чимээгүй жижиг олон ажлууд хэрэгжүүлсэн.

Нөгөө нэг жигүүр нь орлого, ажлын байр. Уг төв баригдсанаар энэ 2 чиглэлийн ажил уулзалдан иргэд хоршин нэгдэх, хамтран ажиллаж орлого, ажлын байр бий болгох, улс даяар тэр бүү хэл олон улс руу гарах олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломж бүрдэнэ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан