2024.02.22
Увс аймгийн Завхан сумын иргэдтэй уулзалт хийлээ
Эх оронч, эрдэмтэн, гавьяат, хөдөлмөрийн сайчуудаараа алдартай Монгол Улсад усны нөөцөөрөө хоёрдугаарт ордог Увс аймгийн Завхан сумын иргэд өнтэй сайхан өвөлжиж байна.
Завхан сумын эдийн засгийн гол тулгуур нь суурин мал аж ахуй, аялал жуулчлал юм. Тал хээр хосолсон энэхүү нутагт аялал жуулчлалыг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой.
Залуу малчдыг дэмжиж, үнэгүйдсэн малын түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй гэдгийг нутгийн иргэд онцолж байв. Монгол Улсын Их хурлын гишүүний хувьд Баруун бүсийн хөгжлийн төлөө иргэн бүрийн саналыг сонсож, ажиллах нь нэн чухал юм.