2023.06.19
"Нээлттэй Увс аймаг" өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа
“Хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд, “Нээлттэй Увс аймаг” өдөрлөг Улаанбаатар хотноо энэ сарын 17-ны өдөр "UB palace"-ийн их танхимд амжилттай зохион байгуулагдав.
"Нээлттэй Увс аймаг" хөтөлбөр нь хотоос хөдөө рүү шилжин суурьшиж байгаа иргэдийг бизнесийн болон ажлын байраар дэмжих зорилготой
Уулзалтаар Увс аймагт иргэд, бизнес эрхлэгчдэд ажлын байр болон бизнесийн ямар боломжууд байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Увс аймгийн 19 сумын удирдлагууд танилцуулав.
Увс аймагт хүний эмч, малын эмч, нарийн мэргэжлийн эмч, багш зэрэг ажлын байр нэн шаардлагатай байна
Түүнчлэн тус аймагт төрийн байгууллагад хүлээгдэж байгаа нээлттэй ажлын байранд ирж ажиллах боловсон хүчинд байгууллага болон аймаг, сум ямар дэмжлэг үзүүлэх мөн 3,000 болон 300 орчим байнгын ажлын байр бий болгох "Хил дамнасан аялал жуулчлал", "Баруунтуруун хөдөө аж ахуйн цогцолбор" зэрэг хөтөлбөрийн талаар танилцуулав.