ИНБ-уудын санаачлагыг алдаршуулах, түгээх "УРАМ НЭМЬЕ" үйл ажиллагааг зохион байгууллаа
2023.12.14

ИНБ-уудын санаачлагыг алдаршуулах, түгээх "УРАМ НЭМЬЕ" үйл ажиллагааг зохион байгууллаа

Улам том, хаалттай, захиргаадагч болж буй төр засгийг шахах, эрх мэдэлтэнд найдалгүйгээр өөрсдөө асуудлаа шийдэх, дуу хоолойгоо хүргэх эрх, өөрчлөх хүч иргэний нийгмийн байгууллагуудад бий.

Ийм ч учраас тэдний оролцоо, санаачлагыг улам ихээр дэмжих ёстой гэж боддог. Олон газарт жишээ болгохуйц, өнөөгийн тулгамдсан асуудлуудыг шийдэж буй иргэд, ИНБ-уудын жишиг санаачлагууд Увсад өрнөж байна.

Нийгмээ, ирээдүйгээ сайн сайхан болгож буй энэ салбарынхандаа урам өгөхөөр, урагшилж, ахиж буй мэдлийг нь урагш түлхэж өгөхөөр иргэд, ИНБ-уудын санаачлагыг алдаршуулах, түгээх "УРАМ НЭМЬЕ" үйл ажиллагааг зохион байгууллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан