2023.11.29
"Өнөөдрөөс эхлэн дөрвөн хоногийн хугацаанд ОХУ-аас 350 вагон дизель түлш оруулж ирэхээр эцэслэн тохирлоо"
УИХ-ын дарга Г.Занданшатар болон холбогдох албаны хүмүүс ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн сайд буюу Засгийн газар хоорондын комиссын Оросын талын даргатай уулзжээ.
Уулзалтын үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр "ОХУ-ын төмөр замын газрын даргатай ярилцаад, ойрын хугацаанд 730 вагон дизель түлш оруулж ирэхээр тохирсон. Хамгийн сүүлийн байдлаар гэхэд
- арваннэгдүгээр сарын 29-нд 117 вагон
- арваннэгдүгээр сарын 30-нд 54 вагон
- арванхоёрдугаар сарын 1-нд 67 вагон
- арванхоёрдугаар сарын 2-нд 120 вагон буюу нийт 350 вагон дизелийн түлш оруулж ирэхээр эцэслэн тохирлоо" гэв.
Мөн ОХУ-ын талаас хориг байхгүй, нийлүүлэлт тогтмол үргэлжилж байгаа боловч тээвэрлэлтийн асуудал гарч байна хэмээжээ.
Ашигт Малтмал, Газрын Тосны Газар(АМГТГ)-аас өгсөн мэдээллээр арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар манай улс 36,484 тонн дизель түлшний нөөцтэй байна.