Байнгын хороо “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг дэмжив
2010.04.21

Байнгын хороо “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг дэмжив

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол мал” үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, ez_horooСэлэнгэ аймагт алт олборлож буй “Бороо гоулд” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан Ажлын хэсгийн дүнтэй танилцлаа.УИХ дахь МАХН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Монгол Улсын төсвийн тал хувьтай тэнцэх хөрөнгө шаардах ажлын байрыг хөдөөд бий болгон эрсдэл ихтэй хүнд ачааллыг өөртөө тээж явдаг мал аж ахуйн салбарын цаашдын хөгжлийг төр засгаас хөрөнгө, санхүү, зээл, татварын бодлогоор дорвитой дэмжих шаардлага тулгарч байгааг “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч Д.Балдан-Очир танилцуулгадаа дурдлаа.Хөтөлбөрийн үйл ажиллагааг мал аж ахуйн салбарын эрх зүй, эдийн засаг, бүтэц зохион байгуулалтын нэн таатай орчинг бүрдүүлж, тогтвортой хөгжлийг хангах, малын үржлийн ажил, үйлчилгээг нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсронгуй болгож, ашиг шимийн гарч, чанарыг сайжруулан, биологийн төгс чанартай бүтээгдэхүүн, түүхий эд үйлдвэрлэж, зах зээлд өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэх, мал эмнэлгийн ажил үйлчилгээг олон улсын жишигт хүргэж, монгол малын эрүүл мэндийг баталгаажуулан нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зорилтот зах зээлийг хөгжүүлж, бэлтгэл, борлуулалтын оновчтой сүлжээг бий болгох, эдийн засгийн эргэлтийг хурдасгах гэсэн тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр тусгажээ.

Танилцуулгатай холбогдуулан гишүүн Н.Ганбямба, Р.Раш, Ж.Энхбаяр, Г.Баярсайхан, Д.Энхбат, Э.Бат-Үүл, Д.Цэнгэл нар ажлын хэсгийнхнээс асуулт асууж өөрсдийн байр сууриа илэрхийлэв.Тухайлбал гишүүн Р.Раш, энэ хөтөлбөр хэлэлцэгдэж батлагдсанаар монголын төр сүүлийн 20 жилд үндсэн салбар руугаа нүүрээ харуулж байгаа том алхам болно гэж үзэж байна. Бэлчээр, усны асуудлыг сайн ярих хэрэгтэй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.